
улсын интернэтэд тавих хяналт бусад улсуудаас харьцангуй чанга байдаг.
Ялангуяа сүүлийн үед Ойрх Дорнод, Умард Африкт болж буй үйл явдал,
эсэргүүцлийн хөдөлгөөний талаар вебсайтуудад чөлөөтэй мэдээлэл цацагдаж
байгаа нь хатуу хяналтанд байдаг Хятад иргэдийг төрийн эсрэг босгох
сэдэл төрүүлэхвий гэхээс төрийн тэргүүд нь айн түгшиж байна. Хятад улсад
450 сая гаруй иргэн интернэт ашигладаг гэсэн тооцоо байдаг нь тус улсын
хувьд интернэт орчин иргэдийг үзэл сурталжуулах хүчтэй зэвсэг юм.
Хятадын
ерөнхийлөгч Ху Жинтао интернэтийн хяналтыг улам чангаруулж, атгасан гар
шиг зангидах хэрэгтэй хэмээн өнгөрсөн хоёрдугаар сард мэдэгджээ. Харин
ерөнхийлөгчийн хэлсэн үгс одооноос биеллээ олж, интернэттэй холбоотой
үйл ажиллагаа эрхэлдэг улсын мэдлийн агентлагуудын нэгдсэн зарчмыг
мөрдүүлэх, зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага оноох Төрийн
интернэт мэдээллийн байгууллагыг тус улс саяхан байгуулсан байна. Энэхүү
байгууллага нь зөвхөн интернэтэд хяналт тогтоогоод зогсохгүй шинэ
домэйн нэр, вебсайтуудыг бүртгэж, IP хаяг өгөх эрхийг давхар хэрэгжүүлэх
юм. Гэхдээ уг байгууллагад хэчнээн тооны яамд, агентлагууд хамрагдах
эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Б.Энхцэцэг