
Гэмтлийн эмнэлгийн захирлыг яамны харъяа бусад эмнэлгийн захирлуудын хамт 2013 оны нэгдүгээр сарын 19-нд ажлаас чөлөөлснөөс хойш тус эмнэлэг өнөөг хүртэл жил гаруйн хугацаанд хууль ёсны захиралтай болоогүй бөгөөд Ц.Энхбаяр захирлыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм.
Сонгон шалгаруулалтанд оролцогчдын материалыг энэ сарын 12-ныг хүртэл хүлээн авчээ. Харин ямар хүмүүс сонгон шалгаруулалтанд оролцож байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй байна. ГССҮТ-ийн эмч, ажилтнууд шалтгаангүйгээр дахин халаа сэлгээ явуулсан гэж өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийж байсан бол захиргааны зүгээс ямар нэгэн халаа, сэлгээ хийгээгүй гэж мэдэгдсэн юм.
Л.ХАЛИУ