Агаарын бохирдлын 40 орчим хувийг автомашины утаа эзэлдэг | News.MN

Агаарын бохирдлын 40 орчим хувийг автомашины утаа эзэлдэг

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Агаарын бохирдлын 40 орчим хувийг автомашины утаа эзэлдэг

Манай орны цаг уурын онцлогоос шалтгаалан иргэд жилийн есөн сард нь гал түлдэг байна. Нийслэлийн хэмжээнд жилд 5,2 сая тонн нүүрс хэрэглэдгээс гэр хорооллын 134 мянган айл өрх 572 мянган тонн нүүрс хэрэглэдэг гэнэ.  Харин дулааны гурван цахилгаан станц 3,5 сая орчим тонн, үлдсэн 1,5 сая орчим тонн нүүрсийг  нам даралтын 400 гаруй зууханд шатаадаг аж. Түүнчлэн 80 орчим автомашин хорт бодис ялгаруулж агаарыг бохирдуулжээ. Судалгаанаас үзэхэд Монголд явж буй нэг машин европын 70-80 машины гаргах хорт бодисыг ялгаруулдаг аж. Агаарын бохирдлын 40 орчим хувийг автомашинаас ялгарсан утаа эзэлдэг гэдгийг мэргэжилтнүүд онцолжээ.

Б.АНХАА
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2010-04-14 202.131.226.7

Анхаа гэдэг сэтгүүлч 10 жил төгссөн юм болов уу нийслэлд 80 машин байдаг гэнэ 52 сая тонн нүүрсний задаргаа зөв хийж чадахгүй бол ийм юм бичээд яадаг юм өөрөө тооны машин бариад нэмээд үзээч ийм жижиг мэдээнд хичнээн ч олон алдаа байна вэ монгол сэтгүүлч нар тоо баримтанд дэндүү хайнга хандах юмаа арай ч дээ барууныхан тэр дор нь засвар хийдэг юм шүү дээ LAST UPDATE гэж бичдэг ямар учиртайг мэддэг болов уу манай чадал толгой муутай сэтгүүлчид

Avatar

болд 2010-04-14 202.179.20.202

агаарын бохирдлын 40 хувийг авто машинаас эх үүсвэртэйг ямар тооцоо хийж хэн батлаж байгаа юм бэ УБ хотын агаарын бохирдол бүх үзүүлэлтээрээ хүлцэх хэмжээг давсан үзүүлэлттэй байдаг ч энэ нь 5 сараас хүлцэх хэмжээнээс доогуур үзүүлэлттэй болдог нь гэр хорооллын халаалттай холбоотой болох нь нотлогддог
Стандарт хангахгүй их хэмжээний хорт хий ялгаруулдаг тээврийн хэрэгслүүд Улаанбаатар хотод ихээр явдаг нь үнэн бөгөөд энэ байдлыг бий болоход замын цагдаагийн ажилтанууд өөрсдөө хувь нэмэр оруулдаг Тэд нийт иргэдийн эрүүл мэндийг хохироогоод зогсохгүй өөрсдөө чих хэмжээгээр хорддог юм Их хэмжээний утаа хаядаг шаардлага хангахгүй автомашинуудыг техникийн үзлэгт тэнцсэн тодорхойлолтыг гаргахад нь замын цагдаа нар туслах замаар хорт утаа ихээр ялгаруулагч машинуудад ногоон гэрэл асаахад оролцдог юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж