Манай орны цаг уурын онцлогоос шалтгаалан иргэд жилийн есөн сард нь гал түлдэг байна. Нийслэлийн хэмжээнд жилд 5,2 сая тонн нүүрс хэрэглэдгээс гэр хорооллын 134 мянган айл өрх 572 мянган тонн нүүрс хэрэглэдэг гэнэ. Харин дулааны гурван цахилгаан станц 3,5 сая орчим тонн, үлдсэн 1,5 сая орчим тонн нүүрсийг нам даралтын 400 гаруй зууханд шатаадаг аж. Түүнчлэн 80 орчим автомашин хорт бодис ялгаруулж агаарыг бохирдуулжээ. Судалгаанаас үзэхэд Монголд явж буй нэг машин европын 70-80 машины гаргах хорт бодисыг ялгаруулдаг аж. Агаарын бохирдлын 40 орчим хувийг автомашинаас ялгарсан утаа эзэлдэг гэдгийг мэргэжилтнүүд онцолжээ.
Б.АНХАА
Холбоотой мэдээ