Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Хуучирсан мэдээ: 2014.02.17-нд нийтлэгдсэн

Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

 Малчид, ард иргэдийн анхааралд:
Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр, маргааш  нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж цасан шуурга шуурч, ихэнх нутгаар шөнөдөө жиндүү хүйтэн хэвээр байна.

2014 оны 02 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн өмнөд хагаст үүлэрхэг, нутгийн хойд хагаст багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн өмнөд, говийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр зүүн өмнөөс  секундэд 12-14 метр, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 22-27 градус, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэнбайна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 15-17 градус хүйтэн байна.         
          
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 26 градус, Яармаг-Сонгины орчмоор 34 градус хүйтэн, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 877гектопаскаль байлаа. Даралтөдөртөө тогтвортой байна.

2014 оны 2 дугаар сарын 18-наас 2014 оны 2 дугаар сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

   18-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18-нд Алтайн салбар уулс болон говь талын нутгаар, 19-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 36-41 градус, өдөртөө 21-26 градус, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч суларна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж