Хуучирсан мэдээ: 2014.02.16-нд нийтлэгдсэн

Хавар хаяанд иржээ

2014.02.14. Энэтхэг.
Фото: Biju Boro /AFP/ East News

Гувахати хотын захад simolu мод цэцэглэж буй үеэр модны шаазгай цэцгэн дунд нисэж байгаа шувууны зураг нйитлэгдэж олон нийтэд хавар ирснийг сануулав. Энэ хурц тод өнгийн цэцэг олон шувууд ба балын зөгийг татдаг. Энэ улирлын цэцэг нь Зүүн хойд Энэтхэгт хавар ирж буйн дохио юм.

Энэтхэгийн модны шаазгай нь өндөрт нисдэггүй. Модны оройгоос доогуур нисэн эсвэл мөчрөөс мөчирт үсрэн харайж байдаг. Дугуйлсан далавчаа дэвүүр маягаар нээсэн мөн хар, цагаан бор өнгөөр нь уг шувууг таньж болно. Дууч шувууны төрөлд багтдаг. Энэтхэгт хамгийн их тархсан шувуу ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж