Хөнгөн жингийн шилдэг найм аваргаа тодруулна

Хуучирсан мэдээ: 2011.05.05-нд нийтлэгдсэн

Хөнгөн жингийн шилдэг найм аваргаа тодруулна

Монголын тулааны шилдэг тамирчдын холбооноос цуврал дөрөв дэх тэмцээнээ зохион байгуулах гэж байна. Энэ сарын 8-нд “Аса” циркт болох энэ удаагийн тулаанд кикбоксын 60 кг-ын жинд өрсөлддөг манай шилдэг найман тамирчин хасагдах журмаар аваргаа тодруулах юм. Үүнээс гадна файтингийн төрлөөр манай шилдэг гурван тулаанч Хятадын аваргуудтай халз тулалдах гэж байна. Уг тулааныг Японы иргэн Л.Жүничи удирдан явуулах юм.  Дашрамд сонирхуулахад, манай шилдэг тулаанчдын нэг Б.Мөнхбаясгалан энэ сарын 20-нд АНУ-ын Лос-Анжелос хотноо тулалдах гэж байна. Тэрбээр ийнхүү АНУ-ын рингэнд Монголоос гарч тулалдаж буй анхны тамирчин болж байгаа юм.

Файтинг болон Кикбоксын халз тулааны оноолтыг танилцуулъя.

Файтинг

63 кг: ОУХМ Б.Дамланпүрэв /Монгол/ – Амгалан /БНХАУ/
73 кг: ОУХМ Н.Отгонбааатар /Монгол/ – Оргил /БНХАУ/
83 кг: ОУХМ Б.Амартүвшин /Монгол/ – Жанхай Дун /БНХАУ/

Кикбокс

 “А” хэсэг

Ө.Саруул-Од – Г.Мөнх-Од
О.Пүрэв – Б.Чинзориг

“B” хэсэг

Э.Буянбат – У.Үүрийнцолмон
Е.Берикжан – Д.Түвшинбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж