ТҮК-ийн ажилчдад сэтгэлийн дэм өгчээ

Хуучирсан мэдээ: 2014.02.16-нд нийтлэгдсэн

ТҮК-ийн ажилчдад сэтгэлийн дэм өгчээ

“Оюунлаг буддист” нийгэмлэгийн залуучууд өнөө өглөө Чингэлтэй дүүрэгт “Хайр бэлэглэе” аяныг өрнүүлжээ. Үүрийн жингээс үдшийн бүрий хүртэл амсхийх завгүй ажиллаж, хотынхоо өнгө үзэмжийн төлөө зүтгэж явдаг зам талбайн үйлчлэгч нарт сэтгэлийн дэм өгч, халуун хоол, цайгаар дайлсан байна. Чингэлтэй дүүргийн ТҮК-ийн 30 гаруй ажилчдыг бууз, салат, халуун цайгаар дайлахын зэрэгцээ “Чойжид дагинын тууж” номыг бэлэглэжээ. Тэдний сайн үйлсийн аянд Энэтхэг дэлгүүрийн худалдагч нар болон бусад хүмүүс хандив өргөж, санхүүгийн тусламж үзүүлсэнд “Оюунлаг буддист” нийгэмлэгийнхэн баярласнаа илэрхийлж байлаа. Тэд өмнө нь өнгөрсөн нэгдүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрын “НҮГ” 30 орчим ажилчдад өглөө эрт ажилдаа гарахаас нь өмнө халуун хоол, аарц чацарганаар дайлж Улаанбаатар хотын иргэд, залуусын өмнөөс тус үйлчилгээний ажилчиддаа талархаж явдагаа уламжилсан байна.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж