
2014 оны шайбтай хоккейн Улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр 12:30 цагт Эрдэнэт хотод эхэллээ. Энэ удаагийн УАШТ-нд “Отгон од” клубийн “Хасын хүлгүүд”, Багануурын баг, Эрдэнэтийн “Хангарьд”, Дархан-Уул аймгийн “Шарын гол” багууд өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Тэмцээний нээлт 13:00 цагт Эрдэнэтийн “Хангарьд”, Дарханы “Шарын гол” багийн тоглолтоор эхлэв. Энэ тоглолтын дараа 15:00 цагт “Отгон Од” клубийн “Хасын хүлгүүд” болон Багануурын багийн тоглолт боллоо. Тэмцээнд багууд тойргийн журмаар өрсөлдөж хоёр хожил авсан баг алтан медалийн төлөө тоглох эрх авна. Энэ удаагийн шайбтай хоккейн УАШТ дөрвөн өдөр үргэлжилнэ.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин