16 бага сургууль, цэцэрлэг ашиглалтад орно

Хуучирсан мэдээ: 2014.02.14-нд нийтлэгдсэн

16 бага сургууль, цэцэрлэг ашиглалтад орно

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, НИТХ-ын 2013 оны А/35 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотод 83 бага сургуулийн газрын байршлыг тогтоож, цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор хэлбэрээр барихаар шийдвэрлэсэн. Эдгээрээс энэ онд БЗД-ийн 19, 22, 23, 27, СХД-ийн 11, 24 дүгээр хороо, тус дүүргийн 170 дугаар цэцэрлэгийн хашаанд, СБД-ийн 17, 9, ХУД-ийн 10, 14, 15, БГД-ийн 22, ЧД-ийн 12, 16, 17-р дугаар хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр барихаар болжээ. Цогцолборын барилга нь нэг маягийн загвартай байх бөгөөд 120 хүүхдийн цэцэрлэг, 180 сурагчтай бага сургууль барихаар зураг төслийг боловсруулжээ. Эдгээр цогцолбор ашиглалтад орсноор боловсролын үйлчилгээ иргэд, сурагчдад ойртож, гэрээсээ 500 метрийн радиуст хүүхдүүд сурч хүмүүжих боломжтой болох юм.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж