
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Улаанбаатар уран баримал-2” уулзалт хэлэлцүүлгийг Нийслэлийн иргэний танхимд зохион байгуулах гэж байна. Өнөөдөр 10.00 цагаас эхлэх тус хэлэлцүүлэгт Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн соёлын урлагийн газар, Монголын дүрслэх холбооны удирдлага, уран бүтээлчид, их дээд, ерөнхий боловсролын сургуулиудын багш, оюутан, сурагчид оролцох юм байна.
Т.МАША