Дээлтэй төрсөн өдрийн эзэн

Хуучирсан мэдээ: 2014.02.14-нд нийтлэгдсэн

Дээлтэй төрсөн өдрийн эзэн

Дуучин С.Жавхлан тоглолтоо хийхээр болжээ. Онцлог нь, бие даасан, басхүү төрсөн өдрөө тохиолдуулж хийж буй. Багагүй хугацаанд бие даасан тоглолт хийгээгүй зохиолын дууны “ханхүү” хоёрдугаар сарын 21-нд тохиож буй 33 насны төрсөн өдрийн баяраа ийнхүү фенүүдтэйгээ тэмдэглэхээр болжээ. 21-ний баасан гаригт 19.00 цагт Монгол Бөхийн өргөөнд болох тус тоглолтын нэр нь ч бас өвөрмөц, “Монголд мэндэлсэн өдөр мину”.

Сануулахад, С.Жавхлангийн төрсөн өдрийн тоглолтод морилохдоо үндэсний дээлээрээ гоёсон байх учиртай гэнэ шүү.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж