Хуульчдын тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо

Хуучирсан мэдээ: 2014.02.13-нд нийтлэгдсэн

Хуульчдын тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо

Өнөөдөр Нутгийн удирдлагын ордны их танхимд “Хуульчдын тангараг өргөх ёслолын ажиллагаа” болж Монгол орны аймаг, нийслэл, сум бүрт ажиллаж буй хуульчдын төлөөлөл болсон 53 хуульч тангараг өргөлөө. Ёслолын ажиллагааг нээж Хуульчдын тангараг өргөх ёслолын арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, Иргэний хэргийн Давж заалдах шатны 5 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Тайванхүү үг хэллээ.

Хуульчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд урилгаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа, Аймгийн Засаг даргын нийгмийн салбарын асуудал эрхэлсэн орлогч Б.Нямдорж, Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Н.Ганбаатар, Аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Г.Эрдэнэбаатар, аймгийн ИТХ-ын ажлын албаны ахлах ажилтан Д.Үнэнхүү, НХҮХ-ийн Захиргаа, хяналтын албаны дарга С.Сарантуяа нар оролцлоо.

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 13 дугаар тушаалаар Хуульчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар Иргэний хэргийн Давж заалдах шатны 5 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч Д.Тайванхүү, гишүүдээр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Баттогтох, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 10 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Амарзаяа, Аймгийн прокурор Н.Доржсүрэн, өмгөөлөгч В.Содномцэрэн нарыг тус тус томилон ажиллуулж байна.

Тангарагийг унших хуульчийг Иргэний хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн 2014 оны 01 дүгээр сарын 10-ны 01 дүгээр захирамжаар Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн шүүгч Л.Тунгалагийг томилсон бөгөөд тэрээр Хуульчийн тангаргийг цээжээр дээдлэн дуудаж, бусад хуульчид даган уншлаа.

Ийнхүү тангаргаа уншсаны дараа хуульчид төрийн далбаанд мөргөн адис авч,  тангарагийн хуудсанд гарын үсэг зурлаа.

Эх сурвалж: www.zavkhan.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж