
“A Sound” хамтлагийн “Forever 247” тоглолт дөрөв дэх жилдээ “SS Club”-д 19:00 цагаас болох нь ээ. Хайрын баярыг угтан сонсогч фейнүүддээ өөрсдийн хайрын дуугаараа бэлэг барьдаг уламжлалтай тус хамтлагийнхан уг тоглолтын үеэрээ ч мөн хайрын дуунуудаа эгшиглүүлэх аж.
Тоглолтын тасалбарын хувьд 20 мянган төгрөгний үнэтэй бөгөөд тэдний урилгаар “UFO” хамтлагийнхан болон гитарчин Өөжгий нар оролцох аж.
Э.ТЭКҮ