Н.Давааг саатуулсан мөрдөн байцаагчийг хууль зөрчсөн гэв

Хуучирсан мэдээ: 2011.05.05-нд нийтлэгдсэн

Н.Давааг саатуулсан мөрдөн байцаагчийг хууль зөрчсөн гэв

УМБГ-ын мөрдөн байцаагч Б.Оюутболдыг “Анод” банкны ТУЗ-ийн гишүүн Н.Давааг энэ сарын 2-ны өдөр цагдан хорихдоо хууль зөрчсөн үйлдэл хийсэн гэдэг  мэдээллийг Н.Даваагийн өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл өнөөдөр өгөв. Учир нь мөрдөн байцаагч Б.Оюутболд цагдан хорих тухай шүүхийн тогтоолыг  Н.Даваад  24 цагийн өмнө мэдэгдээгүй. Мөн өмгөөлөгч нь ганцаарчлан уулзах хүсэлт тавихад  үнэмлэхийг нь хурааж аван урж, хууль ёсны эрхэнд нь бүдүүлгээр халдсан хэмээн тэрбээр тайлбарлаж байна. Тиймээс өчигдөр  Н.Даваагийн өмгөөлөгч УМБГ-ын дарга, хурандаа Ө.Энхтөрд хандан, мөрдөн байцаагч Б.Оюутболдод хариуцлага тооцох тухай хүсэлтийг уламжилсан байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж