“Remember the time”-ийн тасалбар худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2014.02.13-нд нийтлэгдсэн

“Remember the time”-ийн тасалбар худалдаанд гарлаа

1990-ээд оны сүүлээр “Lonely”, “Remember the time”, “Too Much Heaven” зэрэг олон хит дуугаараа монголчуудыг байлдан дагуулж байсан алдарт дуучин “Нана” гуравдугаар сарын 1-нд тухайн цаг үеийн залуусын гайхалтай дурсамжийг хамтдаа сэргээн ганцхан удаа тоглохоор болсон. “Remember the time” тоглолтын тасалбар өчигдрөөс эхлэн худалдаанд гарсан бөгөөд 40 (Silver), 60 (Gold), 120 (Platinum) мянга гэсэн гурван зэрэглэлтэй тасалбар худалдаалагдаж байна. Тасалбарыг “11-99” үнэгүй хүргэж өгч байгаагаас гадна www.easyticket.mn-ээр худалдан авах боломжтой.

Цахим тасалбарыг онлайнаар худалдан авснаар хэрэглэгч шагийн өндөр үнэ, замын зардал, урт дараалалд зогсон байж тасалбар авах гэх мэт олон асуудлыг шийдвэрлэж цаг хугацаа ​хэмнэх давуу талтай.​ Мөн зөвхөн онлайнаар авсан тасалбарыг гээж үрэгдүүлсэн тохиолдолд дахин сэргээж шинэ код бүхий тасалбараар сольж авах боломжтой бөгөөд дурын цаасан дээр хэвлэн, эсвэл гар утас, таблет дээр зураг хэлбэрээр хадгалж авч ирэн тусгай програм хангамж бүхий терминалаар шалгуулан нэвтрэх юм байна.

Easyticket цахим тасалбар нь олон улсын жишиг стандартын дагуу өндөр нууцлал бүхий QR кодтой бөгөөд хамгийн гол нь тасалбарыг бусдад дамжуулах, хуулбарлуулахаас сэргийлэх хэрэгтэй юм. Цахим тасалбарын тухай дэлгэрэнгүй мэдээллийг  https://www.easyticket.mn/page/termsofuse линкээр авч болох аж.

Гэгээн хайрын өдрөөр хайртдаа барих бэлгээ сонгож ядан байгаа энэ цаг үед “Remember the time” тоглолтын тасалбар хамгийн том сюрприз болно гэдэгт итгэлтэй байна. Дэлхийн одын тоглолтыг дэргэдээсээ үзэж, хайрттайгаа хамт гайхалтай дурсамжуудаа эргээн санах боломжийг бүү алдаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж