
Египетийн Ерөнхийлөгчид нэр дэвшээд буй командлагч Абдел Фаттах аль-Сиси тэргүүтэй цэргийн төлөөлөгчид ОХУ-д айлчилж байна. Фельд Маршал Абдел Фатах аль-Сиси өнөөдөр /II.13/ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзаж, хоёр тэрбум ам.долларын зэвсгийн наймааны гэрээ байгуулах талаар хэлэлцэх аж. Өмнө нь АНУ-ын зүгээс Египетэд 1.5 тэрбум ам.долларын цэргийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байснаа цуцалсан билээ. Түүний айлчлал Египетийн арми экс Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг төрийн эрхээс зайлуулснаас хойш анхны гадаад хийж буй айчлал гэдгээрээ онцлог юм.
Египетийн арми өнгөрсөн долдугаар сард ард олны эсэргүүцлийн дэмжин Ерөнхийлөгч Мухаммед Мурсигаас төрийн эрхээс буулгаж, түүний “Мусульман ахан дүүс” хөдөлгөөнийг засгаас зайлуулсан билээ. Үүний дараа Кувейт улсын зүгээс армийн одоогийн Засгийн газарт 12 тэрбум гаруй ам.долларын зээл, тусламж өгсөн хэмээн “Associated Press” агентлагт мэдээлжээ.
Б.АНХТУЯА