
Монгол Улсын Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас жил бүрийн энэ сарын эхний Бямба гаригийг “Хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор “Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр” болгох асуудлыг засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн юм. Тиймээс Төв аймаг бүх нийтийн хөдөлмөрийн өдрийг энэ сарын 7-нд зохион байгуулах гэж байна. Бүх нийтийн хөдөлмөрийн өдрийг зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын газар, албан байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон хурал боллоо. Энэ үеэр бүх нийтийн хөдөлмөрийн өдрийг хэрхэн зохион байгуулж ажиллах талаар үүрэг чиглэл өгчээ. Мөн сар бүрийн эхний Бямба гаригийг Төв аймгийн Засаг даргын Захирамжаар бүх нийтийн цэвэрлэгээний өдөр болгосон. 2011 он Төв аймгийн хувьд түүхэн үйл явдлаар дүүрэн жил болж байгаа юм. Ардын хувьсгалын 90 жилийн ой тохиож байгаа. Мөн Төв аймагт наймдугаар сарын 30-нд гадаадын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болно.
Г.Хишигсүрэн