Монголын тамирчин Ч.Отгонцэцэг өнөөдөр уралдана

Хуучирсан мэдээ: 2014.02.13-нд нийтлэгдсэн

Монголын тамирчин Ч.Отгонцэцэг өнөөдөр уралдана

ОХУ-ын Сочи хотноо болж буй өвлийн олимпд оролцож буй Монгол Улсын цаначин Чинбатын Отгонцэцэг өнөөдөр буюу хоёрдугаар сарын 13-ны 18:00 цагаас /Улаанбаатарын цагаар/ гараанаас гарна. Манай тамирчин Ч.Отгонцэцэгийн хувьд Сочийн олимпд эмэгтэйчүүдийн гүйлтийн цанын төрөлд өрсөлдөх юм. Ч.Отгонцэцэг 1991 онд төрсөн бөгөөд Олон улсын цанын холбооны /FIS/ 235,90 оноогоор олимпд оролцохоор   болсон билээ. Харин эрэгтэй гүйлтийн цанын төрөлд өрсөлдөж буй Болдын Бямбадорж маргааш буюу хоёрудугаар 14-нд мөн 18:00 цагаас хурд сорино. Манай улс 1964 оноос хойш хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг өвлийн олимпд оролцож байгаа юм.

Сочийн олимпийг зургаан өдрийн дараах байдлаар зургаан алт, нэг мөнгө, нэг хүрэл хүртсэн Германы баг тамирчид тэргүүлж эхэллээ. Харин Канадын баг дөрвөн алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медальтайгаар удаалж байна. Олимпийг зохион байгуулагч ОХУ хоёр алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл медальтайгаар долдугаар байрт бичигдэж байна.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж