
Үүний зэрэгцээ Франц улсын зүгээс 1600 цэргээ Төв Африкт энхийг сахиулах ажиллагаа явуулж буй Африкийн холбооны 6000 цэрэгт тусламж үзүүлэхээр илгээгээд буй юм.
Төв Африкт өнгөрсөн жилийн гуравдугаар сараас хойш шашин хоорондын мөргөлдөөн гарснаас сая орчим хүн гэр орноосоо дүрвээд буй юм. Түүнчлэн өнгөрсөн нэгдүгээр сард Төв Африкийн төрийн эрхийг барьж байсан Селека босогчдын тэргүүн Мишель Жотодиа олон улсын шахалт, дарамтанд дор суудлаасаа огцорсон нь зөрчил мөргөлдөөнийг улам өдөөжээ. Төв Африкийн хүн амын 15 хувийг мусульман шашинтнууд эзэлдэг байна.
Б.АНХТУЯА