Увс аймаг анх удаа цахим тендер зарлалаа

Хуучирсан мэдээ: 2014.02.13-нд нийтлэгдсэн

Увс аймаг анх удаа цахим тендер зарлалаа

Худалдан авах ажиллагааны алба Увс аймгийн Цагаанхайрхан суманд цас арилгах, зам арчилгааны трактор худалдан авах тендерийг анх удаа цахим хэлбэрээр зарлав.

2013-2016 оны аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт “Төрийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах сонгон шалгаруулалт тендерийн үйл ажиллагааг цахимжуулж, олон нийтэд нээлттэй, ил тод, шударга, хүнд сурталгүй, шуурхай болгох” талаар тусгасан энэхүү хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.

Цахим тендерийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу:

www.meps.gov.mn
www.uvstender.mn
www.e-pwrocurement.mn

  П.ДАРИЙМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж