
болоод байгаа Ливюийн Мисрата хот руу дөхөн ирж хүмүүсийг аврахаар оролох үеэр
Каддафийн засгийн газрын арми пуужингаар харваж эхэлсэн байна. Энэ дайралтаас
болж ьаюван хүн нас баран олон зуун хүн хүнд шархадсан гэж гэрчүүд хэлж байгаа
юм. Хөлөг онгоц нь цорын ганц аврал болоод байгаа тул эрэг рүү маш олон хүн
очсон байснаас үймээн самуун дэгдэж олон
хүн эргийн орчимд газари хэвтэн үлдэж байжээ. Хурандаа Каддафийн цэргийн хүч
Мисрата хотыг олон долоо хонэогийн дурш довтолж байгаа тул хотын усан онгоцны
зогсоол босогчдын болон бусад энгийн иргэдийн амь амьдрал найдварын цорын ганц
гарц болсон байжээ. Энэ зогсоолоор дамжин хүнс болоод тусламжийн бараа ирж
байгаагаас гадна шархадсан хүмүүсийг зөөж цагаач ажилчдыг нутаг руу нь буцааж
байсан аж. Энэ ажлыг гүйцэтгэж байсан байгууллагынхан Олон улсын цагаачлдын байгууллагад
хандаж дайн тулаан намжтал үйл ажиллагаагаа хэд хоногоор зогсоохоор шийдсэнээ
миэдэгдээд байгаа аж. Тэдний онгоц тусламжийн
180 тонн ачааг өчигдөр Мисрата хотод буулгаж амжжээ. Олон улсын
байгууллагын төлөөлөгчдийн хэлж байгаагаар бол тэднийг хөлөг онгоцноос
бууж эхэлмэгц пуужингаар харваж эхэлсэн
аж. “Хүмүүс сандралдан тал тал тийшээгээ зугатаж байсан” гэж ярьсан байна.
М.Наст