
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь олгох асуудалтай зэрэгцүүлэн төрийн бус байгууллагууд Засгийн газарт өөрсдийн саналаа хүргүүлээд байна. Тэдний хувьд Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг нэрлэсэн үнээр нь төрийн бус байгууллагуудад ч бас олгох ёстой гэсэн байр суурьтай байгаа аж. Монгол Улсад өнөөдрийн байдлаар нийтдээ 5000 орчим төрийн бус байгуулллага идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ.
Ж.ГЭГЭЭ