Бээжингийн хүн ам 21 саяас давлаа

Хуучирсан мэдээ: 2014.02.12-нд нийтлэгдсэн

Бээжингийн хүн ам 21 саяас давлаа

Бээжин хотын статистикийн албаны мэдээгээр 2013 оны төгсгөлд Бээжин хотын хүн амын тоо 21 сая 148 мянган хүн болжээ. Бусад хот суурингаас ирэн тэнд гурван жил хагасын турш амьдарч байгаа наймансая 27 мянган хүн бас багтсан  байв.

Хятадын нийслэлийн байнгын оршин суугчдын тоо 2011 онд 2,9 хувьболсон байгаад 2012 онд 2,5 хувиар буурч энэ үзүүлэлт нь 2013 онд  2,2 хувь хүртэл улам буусан хэмээн Бээжингийн статистикийн албаны орлогч дарга Ся Циньфан мэдэгдэв.

Насны бүрэлдэхүүн 2012 оныхоос бараг өөрчлөгдсөнгүй. 0-14 насныхан 2,01 сая, 15-59  насныхан 16 сая 218 мянган хүн (76,6 хувь), 60-аас дээш насныхан  2 сая 929 мянган хүн (13,9 хувь) тус тус болжээ. Жаран таваас дээш насныхан нэг сая 945 мянга байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж