ABU-ИЙН МОНГОЛЫН ПҮҮЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХИЙСЭН
УУЛЗАЛТЫН ТЭМДЭГЛЭЛ
Огноо: 2014 оны 1 дүнгээр сарын 28 өдөр
Эхэлсэн цаг: 14 цаг 30 минут
Дууссан цаг: 15 цаг 40 минут
Газар: МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн хурлын танхим
Оролцсон:
- МҮОНТ-ийн Дэд захирал Ё. Батбаяр
- МҮОНРТ-ийн Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Лхагвасүрэн
- TV5 телевизийн ерөнхий захирал Э.Дагиймаа
- UBS телевизийн Техник хариуцсан захирал Л.Нямдаваа
- MN-25 суваг телевизийн захирал А.Энх-Амгалан
- EDU телевизийн Захирал Н.Мэндбаяр
- TV 9 Гадаад харилцааны дарга М.Ундрам
Хэлэлцсэн асуудал:
Сочи-2014 Өвлийн олимпийн XXII наадам, Нанжин дахь Залуучуудын зуны гуравдугаар олимп болон Рио-2016 Зуны олимпийн наадмын дамжуулах эрхийн үнийн тухай
Ё.Батбаяр: Та бүхэн ерөнхийдөө гурван олимпийн дамжуулах эрхийн үнийн талаарх нөхцөл байдал ямар байдалтай байгааг мэдэж байгаа байх.
Л. Нямдаваа: Жавадын энэ санал бол зүйд нийцэхгүй. Монголын үнийг багасгаад бусдынхыг нэмнэ гэдэг бол байж болохгүй асуудал. Уучлаарай Монголын нөхцөл байдал ийм байгаа учраас та нарын төлбөрийг нэмлээ гэхгүй нь ойлгомжтой. Ийм ойлголт хаа ч байхгүй.
Б.Лхагвасүрэн: яаг тийм. Тэгэхээр 1150000 доллар, 600 000 долларын зүрүүг АБУ-гийн гишүүн бус байгууллагат яаралтай зарах санаатай байна.
Л.Нямдаваа: Бид энийг яасан ч хүлээн зөвшөөрч болохгүй. АБУ-ын гишүүд нэгдээд ПҮҮЛ байгуулчихсан, Пүүлийг АБУ өөрсдөө хүлээн зөвшөөрчихөөд одоо гишүүн бус байгууллагатай холбогдно, тэдэнд 550 000 доллараар эрхийг зарлаа гэдэг зүйл хэзээ ч байж болохгүй. Бидэнд 600 000 доллараар зарчихаад гишүүн бус байгууллагат 550000-р зарчихаар хэн нь илүү давуу эрхтэй болох вэ? …
Б.Лхагвасүрэн: АБУ-р гишүүн байгууллагын хувьд эрхийг дамжуулах авсан нь ямар ч хэрэггүй болж байгаа гэсэн үг. Хэрэв АБУ үнэхээр ингэх байсан бол бид Дэцү-д шууд хандах ёстой байсан. Гишүүн байгууллагууд бид яагаад Холбоогоороо дамжуулан эрхийг авч байгаа вэ гэдэг утга учир үүн дээр гарч байгаа юм. Хамгийн гол нь тэр зөвшөөрлийг Жавад Наранбаатар захирлаас авах гээд чармайгаад байгаа юм. Жавад Наранбаатар захиралд “Чи бид хоёрын харилцаа хэдэн мянган доллараар хэмжигдэх харилцаа. Тиймээс би өөр байгууллага руу хандаж болох уу? Үүнийг зөвшөөрөөч ээ” гэж хэлэх гээд намайг Наранбаатартай холбоодох гээд байгаа юм. Тэгэхээр нь би “Захирал хөдөө сайн малчин шалгаруулахаар явсан. Холбогдох утас байхгүй. Тиймээс та манай Дэд захиралтай ярьж болно гэж ч хэлсэн. MONGOL HD телевизэд 600000 ам. Долларын санал тавьсан гэсэн сураг дуулдаж байгаа.
Л.Нямдаваа: Энэ хэмжээний төлбөрийг төлөх чадвартай байгууллага гэвэл MONGOL HD, C1 л байна.
Б.Лхагвасүрэн: Энэ төлбөрт техникийн үнэ ороогүй байгаа бөгөөд 120000 ам.долларын тусдаа үнэтэй.
Л.Нямдаваа: Бид ямар нэгэн байдлаар эрхээ авлаа гэхэд нэгдмэл нэг ивээн тэтгэгчтэй болох нь зүйтэй гэж бодож байна. Өвөл, зуны олимпийг дамжуулж байгаа аль ч телевизээр реклам суртчилгааг нь цацдаг байх нөхцөлтэйгээр гэрээ хийвэл яаж байна?
Б.Лхагвасүрэн: Яг үнэн. Тухайн компанидаа ч гэсэн ашигтай. Пүүлд харьяалагдах телевизүүдтэй нэгдсэн нэг гэрээ хийх хэрэгтэй. Энэ нь тухайн байгууллагадаа ч гэсэн амар.
Ё.Батбаяр: Жавад захиан дээрээ үнээ огт яриагүй байна. Та нар ямар ч байсан дамжуулчих, дараа нь үнэ төлбөрөө тохиролцъё гэж байгаа нь маш аюултай. Л.Нямдаваа: Энэ нь та нар Олимпоо дамжуулдгаа дамжуулчихсан одоо төлбөр нь ийм гээд хэдхэн долларын зөрүүтэй байвал маш хэцүү асуудал болно. Бид үгэнд нь ороод дамжуултал 50000 доллар л хасаад 1100000 доллар гэх аюултай. Тиймээс үнэ ийм бүрхэг байхад цаад ивээн тэтгэгчтэй харилцах ямар ч боломж байхгүй.
Б.Лхагвасүрэн: Нэгдүгээрт, бид эргэлт буцалтгүйгээр 600 000 доллар, техникийн 120 000 доллар буюу нийт 720 000 доллар гэдэг дээрээ тогтох хэрэгтэй. Хоёрдугаарт, Холбоогоор дамжуулан энэ эрхийг авч байгаа учир зөвхөн Гишүүн байгууллагат л хамаатай гэдэг асуудал дээр бат зогсох хэрэгтэй.
Мөн 600 000 доллар дээр хэдийг нэмэх боломжтой вэ гэхэд нь ямар ч боломжгүй харин ч одоогийн 600 000 долларын ханш бидэнд ахадсан ачаа болоод байгааг хэлсэн. Гэтэл Жавад “Тэгвэл бид гишүүн бус телевизэд дамжуулах эрхийг зарвал яах вэ” гэхэд нь миний хувьд шийдвэр гаргах түвшний хүн биш учраас та энэхүү хүсэлтээ албан ёсны захиа болгон явуулна уу, бид бусад гишүүн байгууллагатаа уламжлая гэж хэлсэн.
Тэгэхээр Жавад дамжуулах эрхийг 600 000 доллараар Монголын Пүүлд зараад үлдсэн 550 000 доллароор MONGOL HD –д зарах санаатай байгаа. АБУ-гийн гишүүн болохын тулд TV5 МҮОНРТ-ээс зөвшөөрөл хүсдэг учир саяхан MONGOL HD-ээс АБУ-гийн гишүүн болох санал ирсэн ч бид хоёр телевизийн алин ч хариу өгөөгүй байгаа. Тэгэхээр тэд дамжуулах эрхийг авахад саадтай болж байгаа гэсэн үг юм.
Л.Нямдаваа: Эрхийг худалдан авах чадал тэдэнд байгаа учир одоохондоо зөвшөөрөхгүй байх нь дээр.
Ё.Батбаяр: Бид ерөөсөө “Та нар бидэнд үнэлгээгээ их оройтуулж өгсөн. Монголын Үндэсний баяр болох гэж байгаа энэ үед Монголын Пүүл хуралдах ямар ч боломжгүй байсан” гэдгийг ойлгуулах хэрэгтэй. 20-хон хоногийн өмнө үнийн саналаа ирүүлнэ гэдэг байж болохгүй. Мөн гишүүн бус байгууллагат зарна гэдгийг эрс татгалзах хэрэгтэй.
Ё.Батбаяр: За бид АБУ-аас ирсэн захидлуудыг албан ёсоор та бүхэнд илгээсээр байгаа. Захидал дээр нэгдүгээрт баталгаатай тохирсон үнэ байхгүй, хоёрдугаарт төлбөрийн төлөлтийг дамжуулсан хойно нь тохиролцоно гэх мэтчилэн их тодорхойгүй зүйл олон байгаа.
Б.Лхагвасүрэн: Захидал дээр ер нь бол нэгдүгээрт Монгол Сочигийн олимпийг дамжуулах эрхийг нэгэнт авчихсан учраас дамжуулаа, хоёрдугаарт 600 000 доллар дээр ахин нэмэх боломжтой эсэх, гуравдугаарт Гишүүн бус байгууллагат эрхийг зарах зөвшөөрөл авах санаатай байгаагаа илэрхийлсэн байсан.
Тиймээс, бид нэгдүгээрт, Монголын Пүүл дамжуулах эрхийг 600 000 доллараар авна гэсэн байр сууриндаа бат зогсож байгааг, хоёрдугаарт АБУ-гийн гишүүн бус байгууллагат зарахыг хориглоно гэсэн хариу өгөх санаатай байна.
Э. Дагиймаа: Ерөнхийдөө хэдэн телевиз дамжуулах хүсэлтэй байгаа вэ?
Б.Лхагвасүрэн: Үнэ нь тодорхойгүй учир яг хэдэн телевиз дамжуулах хүсэлтэй байгаа нь тодорхойгүй байгаа.
Э. Дагиймаа: Хоёр дахь асуулт бол ETV, DDish Tv-үүд ямар шалгуураар АБУ-д элсэж орсон юм бэ? Биднээс зөвшөөрөл авч байж орох ёстой. Гэтэл ямар ч мэдэгдсэн юм байхгүй. Энэ их сонин санагдаад байгаа.
Б.Лхагвасүрэн: Биднээс ч асуугаагүй.
Э. Дагиймаа: Гуравдугаарт, 600 000 доллар гэдэг бараг нэг тэр бум төгрөг болж байна. 10 телевиз дамжуулвал 1 телевизэд 100 сая төгрөг ноогдож байна. Цаашилбал 5 телевиз дамжуулахаар боллоо гэхэд 200 сая төгрөг төлж чадахгүй. Монголын эдийн засаг 600 000 доллар гаргах боломжгүй. Тиймээс бид Сочигийн олимпийг дамжуулах эдийн засгийн чадваргүй байгаа, хоёрдугаарт Нанжины олимпийг сонирхох хүн бараг байхгүй, Риогийн Олимпийг ч бид авахаа татгалзаж байгаагаа хэлэх хэрэгтэй. Хэрвээ гишүүн бус байгууллагат зарах гэж байгаа бол Монголын Пүүл задарч АБУ-ийн гишүүнчлэлээс татгалзъя гэх хэрэгтэй. Мөн одоо Монголын Үндэсний баяр болж байгаа учир Сочигийн олимпийг гаргах цаг байхгүй гэдгээ ойлгуулах нь зөв. Харин үүний хариуд ямар үйлдэл хийхийг нь хүлээх хэрэгтэй.
Өчигдөр гэхэд л би Жавадад явуулсан захидал дээрээ Монгол улсын эдийн засаг маш муу байгааг тусгасан.
Тиймээс монголын эдийн засаг хүнд байгаа учир дамжуулахаа больцгооё.
Мөн Нанжинийн Олимпийг дамжуулахаа больцгооё.
Э. Дагиймаа: Би Жавадад “Өвлийн Олимпийг монголчууд угаасаа үзэхгүй” гээд захиа бичсэн.
Ер нь Сочигийн Олимпийг өнөөгийн нөхцөл байдлаас болоод үзэх хүн байхгүй хоёрдугаарт Нанжины Олимпийг дамжуулахаас татгалзаж байна харин Риогийн Олимпийн эрхийг дангаар нь худалдан авах сонирхолтой байгаа учир зуны Олимпийн үнийн саналыг сонсъё гэж хэлэх нь л зүйтэй.
Л.Нямдаваа: Тэгвэл АБУ дамжуулахгүй байхаас сэргийлээд үнээ хямдруулж магадгүй юм.
Б.Лхагвасүрэн: Тэгвэл АБУ руу “Өнөөдөр Монголын Пүүл хуралдлаа. Сочигийн олимпийг дамжуулах боломжгүй, Нанжины олимпийг үзэгчид сонирхохгүй харин Риогийн Олимпийг дамжуулахыг хүсэлтэй байна” гээд захидал явуулъя.
Ё.Батбаяр: Мөн гишүүн бус байгууллагат дамжуулах эрхийг худалдахыг зөвшөөрөхгүй гэдгээ бас тусгаарай. Мөн танай байгууллага үнийн саналыг хэтэрхий оройтуулсан, үнэ төлөлтийн нөхцөл тодорхойгүй, ивээн тэтгэгч олох хугацаа өгөөгүй, менежмент хийх ямар ч нөхцөл өгөөгүй учраас Сочигийн олимпийг дамжуулах боломжгүй болсон гэдгээ сайн тусгах хэрэгтэй.
Тэмдэглэл хөтлөсөн:
Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн: Д. Баярмаа