А.Баатархуягт холбогдох хэргийг дахин шалгана

Хуучирсан мэдээ: 2011.05.05-нд нийтлэгдсэн

А.Баатархуягт холбогдох хэргийг дахин шалгана

Байгаль орчны сайд Л.Гансүхийн нэхэмжлэлтэй сэтгүүлч А.Баатархуяг, Г.Уянга нарт   холбогдох хэргийг өнөөдөр 09.30 цагт Нийслэлийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд, хэргийг шийдвэрлэхэд нотлох баримт хангалтгүй гэж үзэн, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргалаа. Хүний нэр төрд санаатай халдсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт татагдсан А.Баатархуягт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрөгч гуравдугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд болсон ч нэмэлт мөрдөн байцаалт явуулах шийдвэр гаргасан юм. Гэхдээ хяналтын прокурор нь уг шийдвэрийг эсэргүүцэн, яллах баримт бүрдсэн гэж үзсэн юм.  Иймд прокурорын эсэргүүцлийн дагуу өнөөдөр давж заалдах шатны шүүхээр хэргийг хэлэлцлээ. Сэтгүүлч А.Баатархуяг  сайд Л.Гансүхийг Оюутолгойн гэрээ байгуулсныхаа төлбөрт Зайсанд өндөр үнэтэй хаус худалдаж авсан хэмээн бичжээ. Үүнийг сайд Л.Гансүх  худал мэдээлэл хэмээн няцааж,  “Бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэж, нэр төр гутаасан” гэх үндэслэлээр  түүнийг шүүхэд өгсөн юм. 

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж