Сүүлийн үед цахим ертөнцөөр ан хийх нэрийдлээр чоно болон бусад амьтныг автомашинаараа дайрч, галт зэвсэг ашиглан хэрцгийгээр хөнөөж байгаа залуусын дүрс бичлэг, зураг ихээр мэдээлэгдэх болсон. Эдгээр дүрс бичлэг, зураг, мэдээллийн мөрөөр УМБГ-ын Байгаль орчны ногоон хөгжлийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст мөрдөн байцаалт явуулж, эрүүгийн хэрэг үүсгэсэн шалгадаг юм байна. Жишээлэхэд, өнгөрсөн сард автомашинаараа чоныг дахин дахин дайрч хөнөөж байгаа бичлэгээ өөрсдийн facebook хуудсаар мэдээлсэн дөрвөн залууд УМБГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хэргийг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байна.
Зөвшөөрөлгүйгээр, бүлэглэн амьтныг зэрлэгээр хөнөөсөн эдгээр залууст хуулийн дагуу тав хүртэлх жилийн ял оноох ажээ.
Д.ЖАРГАЛ