АНУ зээлийн төвшинг нэмэгдүүллээ

Хуучирсан мэдээ: 2014.02.12-нд нийтлэгдсэн

АНУ зээлийн төвшинг нэмэгдүүллээ

Хуулийн төслийн төлөө 221 конгрессмен  санал өгч, 201 нь эсрэг байлаа. Сенат  энэ долоо хоногт хуулийн төслийг батлах ажээ. Улсын зээлдэх төвшинг 2015 оны гуравдугаар сарын 15 хүртэл нэмэгдүүлжээ.
 
АНУ-ын конгрессийн Төлөөлөгчдийн танхим  өнөөгийн хүчин төгөлдөр 17,2 их наяд ам.доллараас дээгүүр зээл авахыг засаг захиргаанд зөвшөөрөв.
Баримтын төлөө 221 конгрессмен  санал өгч, 201 нь эсрэг байлаа. Сенат  энэ долоо хоногт хуулийн төслийг батлах ажээ. Улсын зээлдэх төвшинг 2015 оны гуравдугаар сарын 15 хүртэл нэмэгдүүлжээ.

Сөрөг хүчин болсон Бүгд найрамдах намынхан хуулийн төсөлд эрүүл мэндийн салбарын  шинэчлэлд засвар оруулах зэргийн өөрсдийн шаардлагыг суулгаж чадсангүй. Үүнээс гадна тэд улсын зээлийн төвшинг нэмэгдүүлэхийг улсын зарлагыг  буулгахтай уяалдуулж чадаагүй байна.

Бейнер зэргийн 27 бүгд найрамдахчууд хуулийн төслийн төлөө санал өгсний дараа уг намын консерватив жигүүр  Бейнерийг спикерийн суудлаас огцруулахын төлөө байгаагаа илэрхийлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж