
Энэ онд бүс нутгийн эдийн засгийн өсөлт буурахын сацуу хүнс, шатахууны үнэ өссөний улмаас ихэнх улс оронд инфляци нэмэгдэж болзошгүй байгаа аж. Хэрвээ хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ хоёр дахин өсч, баррель нефть 130 ам.долларт хүрвэл бүсийн ядуурлын хэмжээ өсч, ядуучуудын эгнээ 42 сая хүнээр нэмэгдэж болзошгүй гэнэ. Тиймээс бүс нутгийн орнууд эдийн засгийн бүтцээ тэнцвэржүүлэх шаардлагатайг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Ази номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ноэлин Хайзер тэмдэглэв.
Б.СҮРЭН