
Нөөц хомсдсон хэмээн зарим шатахуун түгээх станцууд “Аи 92” авто бензинийг түгээхгүй байгаа талаарх мэдээлэл фэйсбүүкээр цацагдсан. Энэхүү мэдээллийг Газрын тосны газраас няцаасан бөгөөд “Аи 92” авто бензинийн 40 хоногийн нөөцтэй байгаагаа мэдэгдсэн юм. Тэгвэл өнөөдөр Газрын тосны газрын удирдлагууд нефть импортлогчидтой хаалттай хуралдсан байна. Албаны эх сурвалжийн өгсөн мэдээгээр тэд шатахууны нөөц болон үнийн асуудлаар ярилцаж буй бололтой.
Н.ГЭГ