Ахмад үеийнхний бүтээлүүд дэлгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2014.02.12-нд нийтлэгдсэн

Ахмад үеийнхний бүтээлүүд дэлгэгдлээ

“Blue moon” арт галерейн санаачлагаар ахмад зураачдын бүтээлүүдийг дэлгэсэн үзэсгэлэн  хоёрдугаар сарын 7-17-ны хооронд олны хүртээл болж байгаа ажээ. Тус үзэсгэлэнд Н.Оросоо, Л.Дашзэвэг, Б.Гантулга, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Батмөнх, Х.Содномцэрэн, Ц.Ядамжав, Ч.Бизъяа, С.Алтангэрэл, Соёлын гавъяат зүтгэлтэн Д.Гунгаа, З.Доржжанцан, Монгол Улсын соёлын тэргvvний ажилтан зураач С.Энх-Амгалан, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Дунбүрээ, Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын зураач, уран зургийн академич До.Болд, Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Я.Оюунчимэг, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач П.Балдандорж нарын ахмад уран бүтээлчдийн 40-өөд бүтээлийг  дэлгэн тавьсан байна.

Модон морин жилийн сар шинийн 8-ны бэлгэдэлт өдөр ахмад уран бүтээлчдийн үзэсгэлэнг нээн залуу уран бүтээлчид болоод уран зураг сонирхогчидод уран зургийн урлагийн ахмад үеийнхэний бүтээлүүдийг нэг доороос хүлээн авч үзэх боломж олгож байгаа ажээ.




Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж