“Эхлэл”… өнөөдөр сүүлийн өдөр

Хуучирсан мэдээ: 2014.02.12-нд нийтлэгдсэн

“Эхлэл”… өнөөдөр сүүлийн өдөр

Монголын дүрслэх урлагийн салбарт “Glamour Art Gallery” гэх шинэ галерей нээлтээ хийгээд удаагүй байгаа билээ. Тэдний анхны үзэслэн нэгдүгээр сарын 16-нд Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач Л.Бумандорж, Ц.Нармандах нарын хамтарсан “Он цагийн дурсамж” үзэсгэлэнгээр өөрсдийн үүдээ нээсэн билээ.

Зураач Л.Бумандорж, Ц.Нармандах нар нь Германы Лейпциг хотын урлагийн дээд сургуульд боловсрол эзэмшиж, өнөөг хүртэл Соёл урлагийн их сургуульд хамт багшлахын зэрэгцээ ОХУ, ХБНГУ, Польш, Австри, Энэтхэг, Франц, Солонгос, Норвег зэрэг орнуудад өөрсдийн бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан чадварлаг зураачид юм.

Харин “Гламур” арт галерейн хоёр дахь үзэсгэлэн “Эхлэл” нэртэй үзэсгэлэн болж байгаа ажээ.  СУИС-ийн оюутнууд болон Дүрслэх урлагийн сургуулийн оюутнуудын хамтарсан уран бүтээлүүд үзэсгэлэнд тавигджээ.

“Эхлэл” үзэсгэлэн нь хоёрдугаар сарын 6-12-ны хооронд “Гламур” арт галерейд гарах ажээ. Тус үзэсгэлэнг сонирхосон уран зураг сонирхогчид Чингэлтэй дүүрэг дөрөвдүгээр хороо Peace building-ын зургаан давхарт байрлах “Гламур” арт галерейд хүрэлцэн ирж таалан болгоогоорой.         

                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж