Bose шинэ SoundLink III Bluetooth спикерээ танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2014.02.12-нд нийтлэгдсэн

Bose шинэ SoundLink III Bluetooth спикерээ танилцууллаа

Хамгийн түгээмэл Bluetooth спикерийн нэгд зүй ёсоор багтах Bose SoundLink спикерийн шинэчлэгдсэн загвар болох “Bose SoundLink Bluetooth Speaker III” худалдаанд гарлаа. Хэмжээний хувьд өмнөх загвартай адилхан боловч шинэчлэгдсэн дизайн, батерэй барих хугацаа сайжирсан байна. Мэдээж дугаралтыг ч гэсэн илүү хүчтэй мөн чанартай болгож чаджээ.

SoundLink III  жингийн хувьд 1.3кг болсон ба 13см-ийн өндөртэй 25.6см-ийн урттай 4.8см-ийн өргөнтэйгээр үйлдвэрлэгдэж байгаа юм байна. 2011 онд SoundLink зөөврийн спикерийн хамгийн анхны загвар танилцуулагдаж байсан ба үүнээс хойш SoundLink II гэж гаргасан нь батерэйгаа 8цаг хүртэл барих боломжтой болж байжээ. Сая гаргасан шинэ SoundLink III –ийн хувьд баттерэйгаа 14 цаг хүртэл барих боломжтой болоод байгаа юм.

Өмнөх хоёр загваруудын хувьд нүүрэн талдаа тагтай байсан ба тус таг нь суурь болон эвхэгддэг онцлогтой байсан. Шинэ загварын хувьд өнгөрсөн онд гарсан SoundLink Mini  шигээ гадуураа кэйсгүй бүтээгджээ. Хэрэв та кэйстэй болохыг хүсвэл нэмэлтээр худалдан авах боломжтой юм.

Bose-ийнхэн шинэ загварынхаа дугаралтыг өмнөх загваруудаасаа илүү сайжирсан гэж баталж байна.  Өмнөх загваруудад суурилсан дөрвөн драйвер болон  dual-opposing passive radiator-ийг шинэ дижитал сигнал боловсруулах алгоритм болон сайжруулсан элестроникийн шийдлүүдтэй хослуулжээ. Ингэснээр өмнөх загваруудаасаа илүү хүчин чадалтай болсны дээр чанга сонсож байхад ч тэнцвэртэй амьд дуугаралтыг гаргаж чадах аж.

Миний хувьд одоохондоо SoundLink III-аар дуу сонсож үзээгүй байгаа ч Bose-ийн технологид эргэлзэхгүй байна. Амьд мэт дуугаралтын гайхамшигийг та зөвхөн Bose-өөс мэдрэх болно.

Хөгжимд дуртай хүн бүрт зориулав.

Эх сурвалж : Bose брэндийн албан ёсны дистрибьютер PC mall их дэлгүүр

Утас : 99040093; 70113535

 www.facebook.com/BoseMongolia

www.summit.mn              www.pc-mall.mn

www.pc-mall.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж