Тайлангийн хугацааг сунгажээ

Хуучирсан мэдээ: 2014.02.12-нд нийтлэгдсэн

Тайлангийн хугацааг сунгажээ

Татварын албанд "Цахим татварын шинэ
систем" хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан аж ахуйн нэгжийн орлогын
албан татварын 2013 оны жилийн эцсийн тайлан, суутган, 2014 оны
нэгдүгээр сарын НӨАТ-ын тайлан хүлээн  авах хугацааг  энэ сарын 15-ны
өдрийг дуустал сунгасан байна. Сар бүрийн 10-ны өдрөөр тасалбар болгодог
байсан тайлангийн хугацааг тав хоногоор сунгасан бөгөөд энэ хугацаанд
амжиж тайлангаа өгөхийг аж ахуйн нэгжийн нягтлангуудад сануулав.
Татварын тайланг хугацаанд нь  төлөөгүй тохиолдолд татварын дүнг хоног
тутам 0.1 хувийн торгууль, 0.047 хувийн алданги нэмж тооцдог ажээ.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж