Түвдүүдийг хөнөөсөн хэргээр Зян Земинийг баривчилна

Хуучирсан мэдээ: 2014.02.11-нд нийтлэгдсэн

Түвдүүдийг хөнөөсөн хэргээр Зян Земинийг баривчилна

Хятадын төрийн экс удирдлагуудыг түвдүүдийг хомроглон хөнөөсөн хэрэгт буруутган баривчлах шүүхийн зөвшөөрөл гарчээ. Испанийн Үндэсний шүүхээс  Хятадын экс дарга Зян Земин, Ерөнхий сайд Ли Пенг болон өөр гурван эрх мэдэлтнийг түвдүүдийн эсрэг хомроглон устгах ажиллагаа явуулсан гэж үзэн баривчлах зөвшөөрөл гаргасан байна.  Шүүхээс Хятадын экс удирдлагуудыг хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэгт буруутгаж буйг “CNN” агентлагт ирүүлсэн олон улсын баривчлах зөвшөөрөлд дурьджээ. Гэхдээ Хятадын экс удирдлагууд эх орондоо байсан нөхцөлд баривчлах боломжгүй бөгөөд хилийн дээс алхсан тохиолдолд л баривчлах боломж үүсэх аж. Хятадын экс удирдлагуудын эсрэг хэргийг Түвдийн хүний эрхийн байгууллагууд болон Испанийн түвдийг дэмжигч байгууллага хамтран Мадридын шүүхэд тавьжээ.

Хятадын дарангуйллаас гарахын хүссэн түвдүүд удаан хугацааны турш тэмцэж, олон зуун хүн үүний тулд амиа золиод байгаа юм.

Зян Земин нь 1989-2002 оны хооронд Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга, 1993-2003 оны хооронд Хятадын даргаар тус, тус ажиллаж байсан юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж