Эрүүл мэндийн тухай хуулийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2011.05.05-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын эцсийн хэлэлцүүлгийг хийж дуусган, улмаар баталлаа. Хууль батлагдсанаар аймгийн төв, бүсийн төвд ажиллаж байгаа эмч, бага эмч, сувилагч нар таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх урамшуулал авах бол  сум, баг, тосгонд ажиллаж байгаа эмч, бага эмч гурван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авах боломжтой боллоо.

Мөн сумын эмнэлгийг сумын эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгийг өрхийн эрүүл мэндийн нэгдлийн төв байхаар зааж хамгийн давуу эрх олгон хуульчилсан учраас эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах эрх бүрдэж байна гэдгийг Эрүүл мэндийн сайд онцоллоо.

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн үдээс өмнөх хуралдаан үргэлжилж байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж