Нүүрсний уурхайнууд алдагдалтай ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2014.02.11-нд нийтлэгдсэн

Нүүрсний уурхайнууд алдагдалтай ажиллаж байна

Нүүрсний салбарт 141 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Дээрх компаниудын мэдлэлд нийтдээ 213 ашиглалтын тусгай зөвшөөрөл байдаг ажээ.  Ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг эдийн засгийн бүсүүдэд хувааж үзвэл төвийн бүсэд хамгийн их тусгай зөвшөөрөл олгогджээ. Мөн нүүрсний уурхайнууд алдагдалтай ажиллаж байгаа талаар салбарын яамныхан мэдээлж байна. Багануурын уурхай нэг тонн нүүрсээ 23 мянган төгрөгөөр олборлож,  22 мянга 500 төгрөгөөр борлуулж, 750 төгрөгийн алдагдлыг хүлээж байна. Харин Шивээ-Овоогийн нүүрсний уурхай нэг тонн нүүрс тутамдаа 1140 төгрөгийн алдагдал хүлээж байгаа аж. “Шарын гол”-ын уурхай хамгийн өндөр буюу тонн тутмаас 6500 төгрөг, Адуунчулууны уурхай 1380 төгрөгийн алдагдал хүлээдэг байна.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж