Дүүргүүдэд техникийн туслалцаа үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.05.05-нд нийтлэгдсэн

Дүүргүүдэд техникийн туслалцаа үзүүлэв

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран дүүргүүдийн хүүхдийн холбоодод иж бүрэн компьютер, аппарат хэрэгсэл олгосныг өнөөдөр гардууллаа. НҮБ-ын Хүүхдийн сангаас 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хүүхдийн байгууллагад эдгээр тоног төхөөрөмжийг олгох агаад нийслэлээс эхэлж буй нь энэ юм.

“Хүн амын дийлэнхийг нь залуучууд эзэлдэг манай улсын хувьд хүүхэд залуучуудынхаа төлөө явуулах бодлого төрийн бодлогын цөм байдаг. Хүүхэд залуусаа дэмжихдээ тэдний өөрсдийнх нь оролцоотойгоор асуудлыг шийдэх нь илүү үр дүнтэй. Тиймээс улс орны ирээдүй болсон хүүхдүүдийнхээ төлөө, тэднийгээ хөгжүүлэхийн төлөөх цаашид олон ажлыг зохион байгуулах болно” гэдгийг Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Ц.Цогзолмаа энд хэлсэн үгэндээ онцолсон байна.

Хүүхдийн холбоод хүүхдүүдийн төлөө ямар нэгэн ажил зохион байгуулах, түүнийгээ боловсруулахдаа интернэт кафед мөнгө төлөх ч юм уу, хэн нэгэн багшийн компьютерийн зав боломжийг хүлээх зэргээр багагүй хүндрэл гардаг байна. Харин одоо орчин үеийн техник хэрэгсэлтэй болсноор хүүхдүүдийн төлөө, тэдний идэвхи оролцоог сэргээсэн олон ажил санаачилж хэрэгжүүлэх болно гэдгээ хүүхдийн байгууллагынхан амлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж