“Audi”-гийн гайхалтай рекламны санаа

Хуучирсан мэдээ: 2014.02.11-нд нийтлэгдсэн

“Audi”-гийн гайхалтай рекламны санаа

ОХУ-ын Сочид үргэлжилж буй өвлийн XXII олимпийг тойрсон элдэв дуулиан, шуугиан тасрахгүй байна. Тухайлбал, нээлтийн ёслолын ажиллагааны үеэр таван тивийг бэлгэдэл болсон таван өнгийн олимпийн цагаригийг гэрлээр илэрхийлэх гэсэн нь саатсан явдал байв. Энэ талаар цахим ертөнцөөр одоог хүртэл шуугисаар байгаа юм.

Тэгвэл Германы автомашин үйлдвэрлэлийн “Audi” брэндийн хувьд ОХУ-ын энэ бүтэлгүйтэл гайхалтай рекламны санаа болжээ. Хэдийгээр албан ёсны сурталчилгаа биш боловч “Reddit” дээр нэг нь задраагүй Олимпийн цагаригийг ашигласан “Audi”-гийн  “When four rings is all you need” гэсэн тайлбартай сурталчилгаа хит болж байна. “Audi” брэндийн хувьд лого нь дөрвөн цагаригаас бүрддэг билээ.

Таван цасан ширхэг агаарт задарч, олимпийн таван цагирагийг бүрдүүлэх учиртай байсан ч  Америк тивийг илэрхийлдэг улаан өнгийн цагирагийн байрлалд байсан цасан ширхэг задарч амжаагүй юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж