
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Сочи хотноо болж буй Өвлийн 22 дугаар олимпийн нээлтийн ажиллагаанд оролцсон. Тэрбээр тус олимпод оролцож яваа өөрийн орны тамирчидтай уулзаж спортын өндөр амжилт хүсчээ. Тамирчид ч улсынх нь Ерөнхийлөгч биечлэн уулзаж, амжилт хүсэж байгаад туйлын их баяртай байгаагаа илэрхийлж, заавал амжилт өндөртэй оролцох болно гэж амалсан байна. Харин орой нь Ерөнхийлөгч Английн хөлбөмбөгийн Премьер лигийн “Ливерпуль” болон “Арсенал” багийн тоглолтыг үзсэн гэнэ. Ер нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хөл бөмбөгт тун ч хорхойтой нэгэн бололтой. Өмнө нь Хойд Солонгост айлчлах үеэрээ дунд сургуулийн сурагчидтай хөлбөмбөг тоглож байсан.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин