Альтернатив Отгоо “Tentones” цомгоо танилцууллаа | News.MN

Альтернатив Отгоо “Tentones” цомгоо танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

Альтернатив Отгоо “Tentones” цомгоо танилцууллаа

Альтернатив Отгоо “Tentones” цомгоо танилцууллаа
Альтернатив Отгоо буюу дуучин Х.Отгончимэг “Tentones” хэмээх бие даасан хоёр дахь цомгоо гаргажээ. Цомгийнхоо нээлтэд зориулж тэрээр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр дуучин Отгоотой ярилцлаа.

-Баяр хүргэе, Отгоо. Цомгийнхоо талаар танилцуулаач?

-Баярлалаа. “Tentones” миний бие даасан хоёр дахь цомог,  10 дуутай. Хамгийн онцлох зүйл гэвэл би энэ цомогтоо орсон бүх дууны үг, аяыг өөрөө зохиолоо.

-Мундаг байна шүү, мэдээж “Нэгэн залуу” байгаа биз дээ?

-Байлгүй яахав.

-Бусад дууг нь бол сайн мэдэхгүй байна. Яагаад цомгоо гаргахынхаа өмнө тэр дуунуудаа олонд хүргээгүй юм бэ?

-Бодлогоор…/инээв/. Ер нь хүмүүс тэгдэг л дээ. Эхлээд шинэ цомогт орох дуунуудаа олонд маш сайн хүргэдэг. Би ч бас тэгж бодож байсан л даа. Гэхдээ 10 дуунаас эхлээд нэгийг нь л хүмүүст хүргэчихээд тэр дороо цомгоо гаргавал гоё юм шиг санагдсан. Хүмүүс “Tentones”-ыг худалдаж аваад цоо шинэ дуу сонсох сонирхолтой байх болов уу гэж бодоод.

-Тийм ээ, тийм. Би л хувьдаа ямар дуу байгаа бол гэж их сонирхож байна шүү?

-Сониноос миний бүр 1996 онд зохиож байсан дуу орсон байгаа. Хамгийн анх өөрөө зохиож байсан дуу гэсэн үг л дээ. “Би ч үгүй” гэдэг нэртэй.

-Яагаад “үгүй” гэж. Ямар утгатай дуу вэ?

-Хэ хэ. Чи ингээд байх юм бол би ч бас үгүй….тэгэхгүй, ингэхгүй гэсэн утгатай дуу л даа.

-Тэгвэл энэ “Чамд зориулъя” гэж хэнд зориулсан дуу вэ?  

-Хэнд ч юу байхав, хоорондоо суухаар шийдчихсэн байгаа хүмүүст зориулсан дуу. Дурлалт хосуудад.

-“Цаг хугацаа”, “Хайр дурлалын боол”, “Хорвоогийн нэг хэсэг”, “Үлгэр”, “Бейсбол малгай”…Дууны чинь нэрнүүд нь ер нь их өвөрмөц юм аа?

-Өвөрмөц юм шиг мөртлөө, их энгийн гэж би бодож байгаа. Ер нь надад ямар ч зүйл энгийн байх нь сайхан санагддаг.

-Ингэхэд шинэ цомгоо хэзээ гар дээрээ авав?

-Энэ даваа гаригт. Өнгөрсөн…

-Ингэхэд бичлэгээ хаана хийлгэсэн бэ?

-“B” продакшны 440hz студид. Аранжировшик болон продюссероор “Oceans 11” хамтлагийн Буянаа, Золбоо хоёр ажилласан.

-Ингээд хоёр ч цомогтой болчихож байгаа юм чинь Отгоо бие даасан тоглолтоо хийх хугацаа дөхөж байгаа байлгүй дээ?

-Харин сүүлийн үед тэр талаар бодож байгаа. Ерөнхийдөө энэ ондоо багтааж тоглолтоо хийе гээд шийдчихсэн байгаа л даа. Арванхоёрдугаар сарын эхээр хийх болов уу гэж бодож байна. Би 2004 онд “MUSE” клубт “Live mini concert” гэж хийж байсан болохоос яг том хэмжээний тоглолт хийж байгаагүй л дээ. Гэхдээ одоо зориглоод тоглолтынхоо бэлтгэл ажилд орно доо.

-За амжилт хүсье.

-Баярлалаа

/2007 оны 10 сарын 18/

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж