-Баяр хүргэе, Отгоо. Цомгийнхоо талаар танилцуулаач?
-Баярлалаа. “Tentones” миний бие даасан хоёр дахь цомог, 10 дуутай. Хамгийн онцлох зүйл гэвэл би энэ цомогтоо орсон бүх дууны үг, аяыг өөрөө зохиолоо.
-Мундаг байна шүү, мэдээж “Нэгэн залуу” байгаа биз дээ?
-Байлгүй яахав.
-Бусад дууг нь бол сайн мэдэхгүй байна. Яагаад цомгоо гаргахынхаа өмнө тэр дуунуудаа олонд хүргээгүй юм бэ?
-Бодлогоор…/инээв/. Ер нь хүмүүс тэгдэг л дээ. Эхлээд шинэ цомогт орох дуунуудаа олонд маш сайн хүргэдэг. Би ч бас тэгж бодож байсан л даа. Гэхдээ 10 дуунаас эхлээд нэгийг нь л хүмүүст хүргэчихээд тэр дороо цомгоо гаргавал гоё юм шиг санагдсан. Хүмүүс “Tentones”-ыг худалдаж аваад цоо шинэ дуу сонсох сонирхолтой байх болов уу гэж бодоод.
-Тийм ээ, тийм. Би л хувьдаа ямар дуу байгаа бол гэж их сонирхож байна шүү?
-Сониноос миний бүр 1996 онд зохиож байсан дуу орсон байгаа. Хамгийн анх өөрөө зохиож байсан дуу гэсэн үг л дээ. “Би ч үгүй” гэдэг нэртэй.
-Яагаад “үгүй” гэж. Ямар утгатай дуу вэ?
-Хэ хэ. Чи ингээд байх юм бол би ч бас үгүй….тэгэхгүй, ингэхгүй гэсэн утгатай дуу л даа.
-Тэгвэл энэ “Чамд зориулъя” гэж хэнд зориулсан дуу вэ?
-Хэнд ч юу байхав, хоорондоо суухаар шийдчихсэн байгаа хүмүүст зориулсан дуу. Дурлалт хосуудад.
-“Цаг хугацаа”, “Хайр дурлалын боол”, “Хорвоогийн нэг хэсэг”, “Үлгэр”, “Бейсбол малгай”…Дууны чинь нэрнүүд нь ер нь их өвөрмөц юм аа?
-Өвөрмөц юм шиг мөртлөө, их энгийн гэж би бодож байгаа. Ер нь надад ямар ч зүйл энгийн байх нь сайхан санагддаг.
-Ингэхэд шинэ цомгоо хэзээ гар дээрээ авав?
-Энэ даваа гаригт. Өнгөрсөн…
-Ингэхэд бичлэгээ хаана хийлгэсэн бэ?
-“B” продакшны 440hz студид. Аранжировшик болон продюссероор “Oceans 11” хамтлагийн Буянаа, Золбоо хоёр ажилласан.
-Ингээд хоёр ч цомогтой болчихож байгаа юм чинь Отгоо бие даасан тоглолтоо хийх хугацаа дөхөж байгаа байлгүй дээ?
-Харин сүүлийн үед тэр талаар бодож байгаа. Ерөнхийдөө энэ ондоо багтааж тоглолтоо хийе гээд шийдчихсэн байгаа л даа. Арванхоёрдугаар сарын эхээр хийх болов уу гэж бодож байна. Би 2004 онд “MUSE” клубт “Live mini concert” гэж хийж байсан болохоос яг том хэмжээний тоглолт хийж байгаагүй л дээ. Гэхдээ одоо зориглоод тоглолтынхоо бэлтгэл ажилд орно доо.
-За амжилт хүсье.
-Баярлалаа
/2007 оны 10 сарын 18/
Холбоотой мэдээ