
Булган аймгийн Мандал-Овоо суманд галзуу үнэг айлын хашаа, хот руу орж нохойд бариулсан байна. Тус сумынхан цагаан сарын өмнөхөн 70 гаруй үнэг устгажээ. Тэмээ, ямаа хоёр их сониуч амьтан учир галзуурсан үнэгийг үнэрлэж, сониучирхаж байгаад галзуурах нь элбэг байдаг аж. Галзуу үнэгнээс болж Мандал-Овоо суманд гурван ямаа, гурван нохой галзуурсан тохиолдол гарчээ. Иймд галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй бол хээрийн зэрлэг амьтан олон галзуурвал галзуу өвчний голомт ихэсч дийлдэхээ байх магадлалтай тул дорвитой ажил зохион байгуулах шаардлагатай байна.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин