Байлдааны онгоцуудаа АНУ-ын усан хил рүү илгээсэн үү

Хуучирсан мэдээ: 2014.02.10-нд нийтлэгдсэн

Байлдааны онгоцуудаа АНУ-ын усан хил рүү илгээсэн үү

Ираны эрх баригчид байлдааны усан онгоцуудаа Атлантын далай дахь АНУ-ын усан хил рүү илгээсэн гэжээ. “Ираны цэргийн флот АНУ-ын усан хилд ойртон очсон. Энэ алхам өөрийн гэсэн утга учиртай” гэж Ираны хойд флотын командлагч адмирал Афшин Резайи Хаддад мэдэгдсэн аж. Энэ нь АНУ Персийн булан дахь тэнгисийн цэргийн хүчээ нэмэгдүүлс­ний хариу алхам гэж ажиглагчид үзэж байна. Ираны илгээсэн гэж байгаа байл­дааны онгоцны загвар болон багийн гишүүдийн тоо нууц үлджээ. Зарим нэг шинжээчид Тегераны хийсэн мэдэгдэлд эргэлзэж байна. АНУ-ын БХЯ-ны нэрээ нууцалсан эх сурвалж CNN агентлагт мэдээлэхдээ Иран өмнө нь ч нэг бус удаа иймэрхүү мэдэгдэл хийж байсныг сануулжээ. Гэхдээ тэрбээр Ираны байлдааны усан онгоцууд олон улсын усан хилийг чөлөөтэй ашиглах боломжтой гэдгийг онцолсон байна. Бахрейнд байрладаг АНУ-ын V фло­тын усан онгоцууд Персийн буланд далайн тээврийн аюулгүй байдлыг хан­гах зорилгоор байнгын харуул хийж байгаа. Ираны зүгээс Ормузын хоолойг хаана гэсэн сүрдүүлэг хийсний дараа 2012 оны дөрөвдүгээр сард АНУ энэ бүс нутаг дахь тэнгисийн цэргийн хүчээ нэмэгдүүлсэн.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж