Үндэсний статистикийн хорооноос сар бүр нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулдаг ёсоор энэ удаад өнгөрөгч нэгдүгээр сарын үзүүлэлтийг мэдээллээ. Эдийн засгийн хамгийн гол санаа зовнидог асуудлын нэг бол инфляци бөгөөд нэгдүгээр сард өмнөх сарынхаас 1.7 хувь, өмнөх оныхоос 12.3 хувиар өссөн байна. Инфляцийг хэрэглээний үнийн улсын индексээр тогтоодог юм. Ерөнхий индекс ийнхүү 1.7 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа ус, 3.4 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл, сар шинийн баяр болохтой холбоотойгоор өнгөрсөн сард хүнсний барааны худалдан авалт их нэмэгдэж, үнэ ханш нэмэгдсэн нь инфляцид голлон нөлөөлсөн байна. Түүнчлэн тээврийн бүлгийн үнэ 2.5 хувиар өссөн нь инфляцид нөлөөлснийг статистикчид тайлбарлалаа. Үүнд орон нутагт шатахууны үнэ, нийтийн тээврийн хэрэгслийн тасалбарын үнэ нэмэгдсэн нь хамаарах юм байна.
Инфляци 1.7 хувиар өсчээ
-Инфляцийн өсөлтөд хүнсний бараа, шатахууны үнэ нөлөөлжээ-
Б.МИШЭЭЛ