Ерөнхийлөгч тамирчдын тосгонд айлчлав

Хуучирсан мэдээ: 2014.02.10-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч тамирчдын тосгонд айлчлав

“Сочи 2014” олимпийн наадмын нээлтийн ажиллагаанд ОХУ-ын төрийн тэргүүн В.Путины урилгаар дэлхийн 60 гаруй орны төр засгийн удирдлагууд хүрэлцэн ирсний нэг нь Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж байсан юм.

Цанаар гулгаж, ууланд авирч, дугуй жийж, ширээний теннис тоглох хообийтой Ерөнхийлөгч олимпийн нээлтээс гадна эмэгтэйчүүдийн хоккей, уран гулгалтын багийн тэмцээнийг үзэхээр бодолтой байсан ч цаг зав муутайгаас төлөвлөгөөгөө бүрэн хэрэгжүүлж чадаагүй. Харин буцахын өмнөх өдөр буюу хоёрдугаар сарын 8-нд тамирчдын тосгонд айлчилж, Монголынхоо баг тамирчидтайгаа уулзаж амжилт хүслээ. Сүүхээтэй Ерөнхийлөгч маань энэ үеэр манай тамирчдын байрлаж буй “Endurance” тосгоны дарга, дэлхийн гурван удаагийн аварга, “Ванкувер 2010” олимпийн хүрэл медальт нэрт биатлонч Максим Чудовтой уулзаж, зургаа татуулаад амжив.

Сочи хотоос Р.МАНЛАЙ

("Таван цагариг" сонин)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж