
Энэ удаагийн УАШТ-ий шилдэг тамирчнаар 60 кг-ын жинд аваргалсан ОУХМ Д.Отгондалай тодорсон бол шилдэг дасгалжуулагчийн шагналыг “Алдар” спорт хорооны дасгалжуулагч О.Гантулга хүртсэн байна. 2014 оны улсын аваргад Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, ОУХМ З.Энхзориг нар эрүүл мэндийн шалтгаанаар оролцоогүй байгаа. Олимп, дэлхийн мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогтын хувьд ч мөн эмчийн магадлагаагаар тэмцээнд оролцохыг хязгаарласан байсан ч тэрээр УАШТ-дээ оролцон, жиндээ аваргалсан юм. Тэмцээний үеэр түүний сэтгэгдлийг сонслоо.
-Улсын аварга шалгаруулах тэмцээнд хэд дэхээ түрүүлж байна вэ?
-УАШТ-ээс ес дэх алтан медалиа хүртэж байна. Насанд хүрэгчдийн бол тав дахь алтан медаль юм. Сүүлийн арваад сар медаль авсангүй. Сэтгэл маш их өндөр байна. Жил гаруйн хугацаанд бэртэл гэмтэл гээд зөндөө л зүйлийг тууллаа. Ямар ч байсан шинэ оны эхний тэмцээнээ ялалтаар эхлүүлж байгаадаа баяртай байна. Э.Идэрхүү ах маш хүчтэй өрсөлдөгч. Алтан медалийн төлөө түүнтэй тоглоход хүнд байсан.
-Гарны бэртэлтэй байсан болохоор энэ удаагийн тэмцээнд орохгүй ч байж магадгүй гэж сонсч байсан.
-Одоо ч гэсэн бэртэлтэй л байна. Нилээн тэвчээр шаардсан тоглолтууд боллоо. Улсын аваргадаа орох зайлшгүй шаардлага байсан болохоор эмч, багш нартайгаа зөвлөж байгаад тоглохоор шийдсэн. Тэмцээний өмнө бэртлээс болоод эрчимтэй бэлтгэл бараг хийж чадаагүй. БНСУ-д сар гаруй эмнэлэгт хэвтэж байгаад, энд ирээд Орхон аймагт хэсэг эмчлүүлсэн. Тэгээд ерөнхийдөө хөнгөн бэлтгэл хийж байгаад тэмцээндээ орлоо.
-Дараагийн тэмцээнүүд ойрхон байгаа юу?
-Одоо бэртлээ хурдан эмчилж, дараа дараагийн тэмцээндээ хичээж оролцоно. Энэ дашрамд, тэмцээний турш намайг дэмжиж байсан гэр бүлийнхэн, найз нөхөд, ах эгч нартаа, нийт бокс сонирхогчдодоо баярласнаа илэрхийлмээр байна. Би “Хүч” спорт хорооны тамирчин. Тэр утгаараа ажлынхан маань болон манай салбарын сайд маань зааланд ирж, биднийг дэмжиж байсанд маш их баярласан. Өдөр бүр заал дүүрэн үзэгч ирж, боксчдоо дэмжиж байсанд талархаж байна.
УАШТ-ий дүн:
ЭРЭГТЭЙ:
49 кг:
- Алт: Г.Ган-Эрдэнэ
- Мөнгө: Г.Ариунболд
- Хүрэл: Т.Шажинбат, М.Чухал-Эрдэнэ
52 кг:
- Алт: Х.Энхдэлгэр
- Мөнгө: А.Нурлан
- Хүрэл: М.Гандулам, Б.Жанцанпэрэнлэй
56 кг:
- Алт: Н.Төгсцогт
- Мөнгө: Э.Идэрхүү
- Хүрэл: А.Доржнамжин, Ж.Еркин
60 кг:
- Алт: Д.Отгондалай
- Мөнгө: П.Сүхмягмар
- Хүрэл: О.Норовбал, Б.Жавхлан
64 кг:
- Алт: Б.Чинзориг
- Мөнгө: Ц.Отгон-Эрдэнэ
- Хүрэл: А.Бадар-Ууган, Г.Баярхүү
69 кг:
- Алт: Б.Түвшинбат
- Мөнгө: Ж.Отгонжаргал
- Хүрэл: Г.Эрдэнэбилэг, С.Батзориг
75 кг:
- Алт: Г.Шинэбаяр
- Мөнгө: Т.Чулуунтөмөр
- Хүрэл: Б.Агарзандан, Б.Содгэрэл
81 кг:
- Алт: С.Эрдэнэбаяр
- Мөнгө: Х.Баярмөнх
- Хүрэл: Г.Энхжин, Ц.Амарсанаа
-91 кг:
- Алт: Ц.Мөнхчулуун
- Мөнгө: Т.Эрболат
- Хүрэл: Х.Мандахбаяр, Б.Ганбаяр
+91 кг:
- Алт: Б.Энхбаяр
- Мөнгө: Г.Болдхуяг
- Хүрэл: Ц.Оюунболд, Д.Идэрбат
ЭМЭГТЭЙ:
51 кг:
- Алт: Г.Нандинцэцэг
- Мөнгө: О.Болортуул
- Хүрэл: О.Жаргалан, З.Нямсүрэн
54 кг:
- Алт: Б.Гүндэгмаа
- Мөнгө: Б.Болорчимэг
- Хүрэл: Д.Оюунзаяа, Н.Оюун-Эрдэнэ
60 кг:
- Алт: О.Сувд-Эрдэнэ
- Мөнгө: А.Энхцацрал
- Хүрэл: У.Шинэцэцэг, Г.Золжаргал
64 кг:
- Алт: Э.Уянга
- Мөнгө: Н.Баянцэцэг
- Хүрэл: Ц.Ариунтуяа, Н.Цолмон
75 кг:
- Алт: Э.Ундрам
- Мөнгө: Д.Ганболор
- Хүрэл: Б.Мишээл, М.Мягмаржаргал