39,1 сая долларын төсөл хэрэгжинэ

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

39,1 сая долларын төсөл хэрэгжинэ

АНУ-аас Мянганы сорилтын сангаар дамжуулан Монголд халдварт бус өвчин, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд чиглэлдсэн 39,1 сая долларын хөрөнгө оруулалттай төсөл хэрэгжүүлэхээр болсныг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа   өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ. Энэхүү төслийг таван жилийн хугацаатай хэрэгжүүлэх бөгөөд халдварт бус өвчнийг эрт оношилж эмчлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжийг гадаадаас оруулж ирэх, салбарын эмч мэргэжилтнүүдийг сургалтад хамруулах зэрэгт гол зорилго нь чиглэгдэх аж. Монголд сүүлийн үед зүрх судасны өвчин, сахарын өвчин, таргалалт, хөхний ба умайн хүзүүний хорт хавдар ихсэх хандлагатай байгаа ба ихэнхдээ оройтож оношлуулж байгаагаас амиа алдах явдал ихэсч байгаа юм.

 Ч.Батмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж