
Өвлийн XXII олимпийн наадмын нээлтийн ёслолд оролцохоор Сочийг зорьсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Олимпийн тосгонд зочилжээ. Тэрбээр Олимпийн тосгоны дарга М.Чудовтой уулзаж, улмаар МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн тэргүүтэй Монголын баг тамирчидтай уулзаж, амжилт хүссэн байна. Харин орой нь Ерөнхийлөгч Монголын бусад төлөөлөгч, спортынхны хамт Английн хөлбөмбөгийн Премьер лигийн “Ливерпуль” vs “Арсенал” багийн тоглолтыг үзсэн гэнэ.


С.ЦЭЛМЭГ