Дарханы ДЦС хүндрэлгүй ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2014.02.08-нд нийтлэгдсэн

Дарханы ДЦС хүндрэлгүй ажиллаж байна

Дарханы
дулааны цахилгаан станц ТӨХК Төрийн өмчийн хороонд үйл ажиллагаагаа
тайлагнажээ. Тус дулааны цахилгаан станц одоогийн байдлаар таван
зуухтай, дөрвөн турбинтай. Шөнөдөө 41 мВт, өдөртөө 42 мВт-ын цахилгаан
ачааллын горимоос хоногт 1000 мВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн
Диспетчерийн үндэсний төвөөс өгсөн горимын дагуу ажиллаж байна.
Шаардлагатай урсгал засваруудыг цаг тухай бүрт нь хийж, одоогоор ямарваа
хүндрэлгүй, цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагааг хангаж байгааг
тайландаа дурджээ.

 Тус ДЦС-ид Багануур, Шарын голын уурхайнууд
гэрээний дагуу нүүрсээ нийлүүлж байгаа бөгөөд Шарын голын уурхай хоноги
10-15 вагон, Багануурын уурхай хоногт 5-10 вагон нүүрс тогтмол нийлүүлж
байна. Өнөөдрийн байдлаар 40 мянга орчим тонн нүүрсний нөөцтэй байгаа нь
өвлийн их ачааллын үеийн 26 хоногийн нөөц ажээ.

Цаашид өвлийн
их ачааллыг дуустал буюу хоёрдугаар сард Багануурын уурхайгаас 15 мянган
тонн, Шарын голын уурхайгаас 30 мянган тонн нүүрс авах төлөвлөгөөтэй юм
байна.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж